Нүүр хуудас
 
RealEstate - selling, buying, leasing and renting Real Estate  
 
Бүртгэл
 
 
Хайлт
 
 
Мэдээ
 
 
Тусламж
 
     
 
 
Таны сэтгэлд нийцсэн үйлчилгээ үзүүлье

Санал хүсэлтээ эндээс оруулна уу.
 
Мэдээ

02.07.2012
Бүжиг дэглээчийн DVD худалдаанд гарлаа
Монголдоо төдийгүй хөрш зэргэлдээ улс, Монгол туургатнууддаа зэгсэн үнэлэгдсэн бүжиг дэглээч С.Сүхбаатар DVD-гээ гаргажээ.

Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, төрийн соёрхолт Сэвжид агсны хүү 40 гаруй жилд дэглэсэн бүжгүүдээ ийнхүү олны хүртээл болгоод байгаа юм.

“Сайн бүжигчин, бүжиг дэглээч хэрнээ гарын ганц сайн шавь төрүүлдэггүй” гэж шүүмжлүүлдэг тэрбээр “DVD-нд маань шимтэн дурласан хүн сайн бүжигчин болно” гэж хэлсэн аж.

Монголын урлагийн ертөнцөд одоогоор түүний орон зайг эзэлчих бүжигчин хараахан гарчхаагүйд тэрбээр өөрөө ч эмзэглэж явдаг гэсэн. Түүний Монгол бүжгийн урлагийг ертөнц дахинд сурталчилан таниулж ирсэнийг үнэлж баршгүй бөгөөд төрийн соёрхол хүртсэн бүтээлийг Монголын урлагийн өвд хадгалан хамгаалж байдаг билээ. Хамгаалаад ч зогсохгүй бүжиг сонирхогч, мэргэжлийн бүжигчин, бүжиг дэглээч хэн бүхэнд эл бүтээл нь нээлттэй байдаг юм.

Түүний “Бүжгийн бахархал” нэртэй DVD-нд 12 бүжиг багтсан ажээ. Цомогт багтсан тэрхүү бүтээлүүдээр тоглолт хийж 60 насных нь ойд бэлэг барих аж.
GoGo Мэдээ
02.07.2012
Абрамович: Би Андрейд итгэдэг
Орос улсын тэрбумтнуудын нэг Роман Абрамович нь 2003 оноос хойш Челсигийн эзэн болсноор Челси баг английн топ 4 гэгдэх болсон. Харин өдгөө премьер лигт топ 6 баг, мөн түүгээр зогсохгүй тэднээс үл дутах багууд олширсон билээ.

2002 оноос өмнө Челси клубын эзэн нь Кен Байтес дасгалжуулагчаар Клаудио Ранериа ажиллаж байсан юм.

Өнгөрсөн ням гарагт Станфорд Бридж-д Манчестер Юнайтед-тай хийсэн тоглолтонд 3-3-ийн харьцаатайгаар өндөрлөсөнийг та бүхэн сайн мэдэж байгаа. Энэ тоглолтын дараа тэр Челсигийн тамирчидтай мөн Боаш-тай хагас цагийн турш хамт байж яриа өрнүүлсэн байна.

Абрамович: “Би Челсигийн бэлтгэл дээр байх дуртай, тэдний бэлтгэл үнэхээр сайн хангагдаж байгаа, Андрей тэднийг сайн дасгалжуулж чадаж байгаа.” хэмээн хэлжээ.

Виллиаш Боаш нь өнгөрсөн зун Порто клубээс 13,3 сая паундаар Челсид ирсэн. Энэ үед Абрамович түүнд шаардлага тавьж байсан бөгөөд саяны Манчестертай хийсэн тоглолтын дараа түүнд хатуу шаардлага тавьсан юм.

Б.Гал-Ариун
GoGo Мэдээ
02.07.2012
Шүүгчдийн зөвлөлийн хуралдаан боллоо
Улсын Дээд шүүхийн шүүгчид, аймаг, нийслэлийн шүүхийн Ерөнхий шүүгч нараас бүрддэг Шүүгчдийн зөвлөлийн хуралдаан хоёрдугаар сарын 8-ны өдөр боллоо.

Уг хуралдаанаар Шүүхийн Ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнд Улсын Дээд шүүхээс орох 2, аймгийн шүүхээс орох 1 шүүгчийг сонгох тухай асуудлыг хэлэлцээд Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн С.Нямжав, Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Б.Ундрах, Сүхбаатар аймгийн шүүхийн Ерөнхий шүүгч А.Энхбаатар нарыг тус зөвлөлийн гишүүнээр сонгожээ.

Мөн Улсын Дээд шүүхийн шүүгч Л.Атарцэцэг, А.Доржготов, Дархан-Уул аймгийн шүүхийн Ерөнхий шүүгч Л.Амарсанаа, Хэнтий аймгийн шүүхийн шүүгч Б.Дэнсмаа, Нийслэлийн шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн П.Золзаяа нарыг Шүүхийн Мэргэшлийн хорооны гишүүнээр сонгосон байна.

Түүнчлэн энэ үеэр Шүүхийн Мэргэшлийн хороо, Шүүхийн Сахилгын хороо болон Шүүгчдийн холбооны 2011 оны ажлын тайланг танилцуулж, цаашид хийх ажлынхаа талаар ярьжээ.
GoGo Мэдээ
02.07.2012
Өнгөрөгч онд авлигатай холбоотой хэргээр 18 хүн хорих ялаар шийтгүүлжээ
-Харин УИХ-ын гишүүдийн холбогдсон хэрэг хэрэгсэхгүй замхарсаар-

Өнөөдөр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс үйл ажиллагааны талаарх мэдээллийг өглөө.

Мөрдөн шалгах ажиллагаа 2011 онд:

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс нь 2011 онд 144 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан бөгөөд энэ нь 2010 оныхтой харьцуулахад 7 хувиар өссөн байна.

Мөрдөн шалгасан эрүүгийн хэргийн шийдвэрлэлтийг авч үзвэл нийт шалгасан хэргийн 30 хувийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлжээ. Эдгээр хэргээс 21 хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэн байна. 40 шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон ял шийтгэж, 2 хэргийн 3 шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Өршөөл үзүүлэх тухай хуулиар ялаас өршөөн хэлтрүүлжээ. Харин 18 хүнд хорих ял ногдуулсан байна.
GoGo Мэдээ
02.07.2012
Шведэд тэтгэвэрт гарах нас 75 болох магадлалтай
Шведэд тэтгэвэрт гарах насыг 75-д хүргэх хэрэгтэй хэмээн үзэж байна.

Энэ тухай тус улсын ерөнхий сайд Фредрик Рейнфельдт мэдэгдсэн юм. Ажил олгогч эзэд нас өндөр хүмүүст хэрхэн хандахаа дахин нэг харж үзэх хэрэгтэй тиймээс “75 хүртэл ажиллахад бэлэн 55 настай хүмүүсийг ажилд авах хэрэгтэй” хэмээн Шведийн Ерөнхий сайд хэллээ.

Хүмүүсийн тэтгэвэрт гарах насыг өсгөхгүй бол тун удахгүй өндөр хэмжээний тэтгэвэр өгч чадахгүйд хүрэх нь гэж тэрээр онцолсон юм. Ерөнхий сайдын энэ мэдэгдэл үйлдвэрчний эвлэлийн зүгээс эсэргүүцэлтэй тулгарч эхэлсэн бөгөөд тэд тэтгэврийн насыг нэмэх нь үндэслэлгүй алхам хэмээн үзжээ.

Эхний ээлжинд ажиллах нөхцлийг сайжруулснаар хөгширсөн хэдий ч цаашид ажиллах боломжоор хангах хэрэгтэй хэмээн үйлдвэрчний эвлэлийнхэн нотолж байна.
GoGo Мэдээ
хуудас: 1 2 3 4
 
Холбоо барих  —   Сайтын бүтэц  —   Listing alerts  —   Бидний тухай  —   Хэрэглэх журам